“Цагдаагийн ар гэр” холбооны тэргүүн Ж.Алтангэрэл “Хэн нь сайн өмгөөлөгч вэ гэдгийг таньж мэдэхгүйгээр өмгөөлөгчөө сонгох боломжгүй. 1000 өмгөөлөгчийн нэр өглөө гээд асуудлыг шийднэ гэж ойлгож болохгүй. Өмгөөлөгч үйлчлүүлэгч хоёр бол нэгнээ хамгийн сайн ойлгож, итгэлцэл үүсгэх нь хамгийн чухал асуудал юм. Цагдаагийн дарга нарыг нэг нэгээр нь хотын төвийн эмнэлэгт авчирч, нарийн шинжилгээ хийлгэсэн гэсэн. Тэдний цусан дахь сахарын хэмжээ ихсээд хөл нь хөхөрч, хавдаж эхэлсэн байна лээ.
Хотын төвд ирж эмнэлэгт үзүүлж байх үеэр нь ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй. Мөн эргэлт оруулаагүй 14 хонож байна. Бидэнд одоо хандах газар үнэндээ алга. Тэр хүмүүсийг амьд эргэн ирнэ гэдэгт итгэх итгэл алдарч байна” гэсэн юм.
Долдугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдан хоригдож буй цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал дөрөвдүгээр сарын 19-нд болохоор товлогдоод байсан ч өмгөөлөгчдийн томилгоог хүчингүй болгосноор тав дахиа хойшилсон. Улмаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгдэгчдэд өмгөөлөгч томилох тухай албан бичгийг энэ сарын 20-нд Монголын өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа юм.