Гадаадын 20 иргэнийг албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Гадаадын 20 иргэнийг албадан гаргажээ

Хилийн боомт, орон нутаг дахь албадаас энэ сард олон улсын болон дотоодын тээврийн хэрэгсэл, боомтоор зорьчсон 75 мянга гаруй гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийжээ.

Мөн зорилгоо тодорхойлж чадаагүй, хөрөнгийн эх үүсвэргүй 295 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна. Энэ хугацаанд гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас 52 аж ахуйн нэгж, байгууллага,  гадаадын 200 гаруй иргэнд бичиг баримтын шалгалт хийж зөрчил гаргасан БНАСАУ, БНХАУ, ОХУ, БНФранц улсын 20 иргэнийг  зохих  хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргаж, нийтдээ 41 сая 300 мянга  гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Мөн гадаадын иргэн ажиллуулдаг 42 Их, дээд сургуулд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын явцад суралцахаар оршин суух зөвшөөрөл авсан боловч тухайн сургуульдаа суралцдаггүй гадаадын гурван иргэний зөрчлийг илрүүлсэн байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж