Эмнэлгийн яаралтай тусламжийн талаар зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн яаралтай тусламжийн талаар зөвлөлдөв

Дархан-Уул аймагт “Эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд сум, баг, ажлын байр, сургуульд зэрэгт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн Цагдаагийн газар, ОБГ, ЭМГ-ын удирдлагууд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний талаар зөвлөлдөв. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтаар 10 машин үйлчилдэг. Сүүлийн гурван жилд парк шинэчлэлт хийгдсэн ч техникийн элэгдсэн орсон. Нэгдсэн эмнэлэг анх байгуулагдахад л батлагдсан 434 хүний орон тоотойгоор одоо хүртэл ажилладаг.

Түргэн тусламж нь энгийн үед хоногт 70-80 дуудлага хүлээн авдаг бол ханиад томуу ихэссэн үед 120 хүртэл өсдөг. Дуудлагаар иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэхэд энгийн үед хоёр машин онцгой тохиолдолд нэмэлт машин жижиүүрлэн үйлчилдэг ч иргэдийн дунд түргэн тусламж удаан ирж хойрго үйлчилдэг гэсэн гомдол багагүй гардаг зэрэг бэрхшээл байдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Э.Энхжаргал танилцуулав.

Мөн орон сууц, гэр хорооллын айлуудын хаягжуулалт, гэрэлтүүлэг дутмаг, зам нь энхэл донхолтой учир түргэн тусламжийн шуурхай байдлыг алдагдуулдаг байна. Эрүүл хотод амьдрахад иргэн бүрийн оролцоонд түшиглэж гудамж, хорооллын хаягийг тодорхой болгож түргэн тусламжид машин нэмж авах шаардлага байгааг уг зөвлөгөөнөөр хэлэлцэн холбогдох газарт танилцуулахаар болов.

Н.Соёлоо /Дархан /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж