
Харин одоо ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтнууд 2011 онд Эль Сальвадорт тайчигчдын клубт тайчигч, биеэ үнэлэгч хүүхнүүдэд мөнгө төлсөн гэдэг хэрэг сөхөгдсөн байна. АНУ-ын Тусгай албаны даргын мэдэгдсэнээр мөрдөгчид одоогоор ямар нэгэн ноцтой зүйл олоогүй байгаа гэнэ.
Колумбын Картагена зочид буудалд биеэ үнэлэгч 20-оод бүсгүйтэй зугаацсан тусгай албаны ажилтнуудын найм нь ажлаасаа халагдсан юм. Колумбын нэгэн биеэ үнэлэгчтэй нэг шөнийн 800 ам.доллараар тохиролцсон ч 30 ам.доллар өгснөөс болж бүх хэрэг мандсан аж.
Тусгай ажилтнаас хөлсөө авч чадаагүй биеэ үнэлэгч энэ мэдээллийг хэвлэлийнхэнд зарсан билээ.
Н.ЭНХ