“Азтай зорчигч” шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Азтай зорчигч” шалгаруулна

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны санаачлагаар хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчин явж буй иргэдийн дунд “Азтай зорчигч” шалгаруулах гэж байна. Шалгаруулалтын 2 дахь удаагийн тохирлын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагт “Сонгинохайрхан” автовокзалын гадна талбайд болох аж.

Тохирлоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 61-н чиглэлээр үйлчлүүлсэн 61 зорчигчийг улирлын хугацаанд үнэ төлбөргүй зорчих эрхийн бичгээр шагнаж, 10 зорчигчид тус бүр 100,000 төгрөг гардуулах ажээ.

Тус арга хэмжээг зохион явуулснаараа хууль бус тээвэрлэлтийг бууруулах, зорчигчдыг амь насны даатгалтай баталгаат тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийн давуу талыг сурталчилж байгаа юм. Төрийн зохицуулалтаар үйлчилж буй стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл, мэргэшсэн жолоочоор тээвэрлүүлж, тухайн тээврийн хэрэгсэл ньзамд цаг агаарын нөхцлөөс болж хоноглох саатах үед буудал хоолны зардал, зорчин явагчийн гэнэтийн ослын даатгалд хамрагдах зэрэг давуу талтай байдаг.

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба нь хот хоорондын тээвэрлэлтийг 21 аймаг, алслагдсан 3-н дүүрэг, 94 сум суурин, 69 чиглэлд 54 аж ахуйн нэгж байгууллагын 930 тээврийн хэрэгслээр өдөр бүр, цаг бүрийн давтамжаар тээвэрлэлт гүйцэтгүүлж байгаа ажээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж