Үүлэнд зориудаар нөлөөлж цас, бороо оруулав

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Үүлэнд зориудаар нөлөөлж цас, бороо оруулав

Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өчигдөр үүлэнд зориудаар нөлөөлж нойтон цас, бороо оруулжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 83 удаагийн ой хээрийн түймэр гарсан бөгөөд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулснаар түймрүүд бүрэн унтарч,нэг түймэр цурманд байгаа аж.

Тодруулбал, Хэнтий аймгийн Норовлин сумын "Буурлын овоо"-д гарсан хээрийн түймрийг энэ сарын 24-нд цурманд оруулжээ. Түймрийг унтраахаар 154 хүн ажиллаж байгаа аж.

Харин Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Төв аймгийн Батсүмбэр сум, Дорнод аймгийн Чойбалсан сумдад гарсан ой, хээрийн түймэр бүрэн унтарчээ.

О.Ялгуун

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж