Хэргийг сөхвөл, Н.Мөнх-Оргил нь 2010 оны 5 дугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт 7 настай М-г хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь гараараа боож амьсгал бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
Түүнчлэн 2010 оны 4 дүгээр сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай С-г хүчиндсэн, мөн оны 4 дүгээр сарын 21-нд мөн дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 настай Н-ийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний хоолойг гараараа боож, хүчиндэхийг завдсан, 2010 оны 4 дүгээр сарын 22-нд мөн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 настай Б-г хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.