“Ногоон хэрэм” төслөөс суулгац тараана

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Ногоон хэрэм” төслөөс суулгац тараана

Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл Төв аймгийн Лүн сум, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 900 орчим га талбайд ойжуулалт хийжээ. 2016 он хүртэл 3000га-д ойжуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж, жил бүр мод үржүүлэг болон тарилт хийж байна. Үүний зэрэгцээ БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалт, хоёр орны эрдэмтдийн хамтарсан зөвлөл, ойн хортонтой тэмцэх, орон нутгийн иргэдэд сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэдэд орлого олох нөхцөл бүрдүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулжээ. Монголд цөлжилтийг сааруулах, ойжуулах ажлыг хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл  Ойн газартай хамтран хот, амьдрах орчноо ногооруулан таатай орчин бүрдүүлэх зорилгоор уг хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм байна. Өнгөрсөн жилээс эхлэн  Лүн, Даланзадгад сумдын иргэд, байгууллагуудад тарьц, суулгац хандивлаж байсан бол энэ 2012 оноос эхлэн  орон даяар албан байгууллага, сургуулиудад суулгац тараах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.  Энэ хүрээнд хот суурин газар тарих 150-д сая төгрөгийн үнэ бүхий 75,000ш суулгацыг Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслөөс Ойн газарт хандивлалаа. Хандивлаж буй суулгацыг тус төслийн 2 орон нутгийн мод үржүүлгийн газарт үржүүлсэн юм.

Улаанбаатар хотын мод тарих хүсэлтэй ЕБС, их дээд сургууль, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тарилтын төлөвлөгөө, тарилтын бэлтгэл болон тарьсны дараах арчилгаа зэргийн бүрэн бэлэн болсон эсэхийг харгалзан үзэж судалсны үндсэн дээр суулгацыг тараах юм байна.

                                                                                                                                    Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж