Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн санхүүжилтээр Сүхбаатар аймагт сүүлийн гурван жилд 3.1 тэрбум төгрөгийн зээлийг хоёр зуу орчим аж ахуй нэгж, иргэдэд олгосон байна.
Баруун-Урт суманд 400 тн мах боловсруулах хүчин чадалтай “Нэмэр их” компаний махны, 760.0 мянган летр сүү савлах сүүний, “Ганга импекс” ХХК-ий “Нутаг шим” ундаа, ус, жүүсний, банш бууз, хэрчсэн гурил савлах, цаасан уут, даавуун торны, модон эдлэлийн, шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх станц, сүүний үнээний фермийн, жилд 13000 ширхэг өндөг хүлээн авах тахианы аж ахуйн, ”Өнө-Энхжин”ХХК-ий 10000 ширхэг суулгац бүхий Чацарганы аж ахуйн, “Дарцагт овоо” ХХК-ий авто замын бордуур, хавтан, өнгөлгөөний тоосгоны гээд мөн хоёр зуу орчим жиижг, дунд үйлдвэр шинээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: www.munkhchuluun.org