
Нидерландын өмнөд мужуудад ирэх сараас эхлэн гадаадын жуулчдад хар тамхи хэрэглэхийг хориглосон хуулийг хэрэгжүүлэхээр болж буй аж. Харин энэ оны сүүлчээр уг хоригийг улс даяар мөрдөх юм байна. Уг хоригийг каннабис татахыг зөвшөөрдөг кафен эзэд эсэргүүцэж, Гаагийн шүүхэд ханджээ.
Нидерландад 700 орчим кофе шоп бий гэдэг тоо байдаг. Тэдгээр кафед хар тамхины зарим төрлийг худалдах, хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг бөгөөд таван гр хүртэл каннабис авч явахад цагдаа нар асуудал үүсгэдэггүй гэнэ.
Н.ЭНХ