
Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр хамтлагаасаа өрх тусгаарласан гэх яриа чих дэлсэх болсон. Энэ яриа үнэн гэнэ. Тэрбээр “Мөрөөдлийн театр”-т хүчин зүтгэхээр болжээ. Тиймдээ ч “Мөрөөдлийн театр”-ын залуу уран бүтээлчидтэй хамтран дэлгэцийн анхны уран бүтээл болох “Ээжийн дайсан” киног хийсэн бөгөөд нээлтийг нь тун удахгүй хийхээр зав муутай яваа гэнэ.
Зарим фенүүд нь “Х-Түц” хамтлаг түүнийг өдий зэрэгтэй уран бүтээлч болгож байхад орхиод хэмээн гоморхсон сурагтай. Харин тэрбээр хамтлагаасаа гарах болсон шалтгаанаа уран бүтээл хийх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн бие даахаар шийдсэн хэмээн тайлбарлажээ.
Г.ДАША