С.Ганбаатар Хятадын ҮЭ-ийг толгойлдог уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар Хятадын ҮЭ-ийг толгойлдог уу?

“Фэнг шүй”-д ярихгүй сэдэв ч гэж алга. Хойд айлын Дор­жийн нохой хуцаж байхад энэ яагаад хуцаад байна гэх нь холгүй байна. Сонгууль ойрт­сон учраас түүнд ярих сэдэв их байгаа бололтой. Угаасаа сонгуулийн үеэр бу­сад нэр дэвшигчдээсээ илүүр­хэхийн тулд ийм дайны үнэгүй пиар хийх бодлого түүнд угаа­саа бий л дээ. Тэр анх иргэний хөдөлгөөнийхөнтэй гудам­жинд  гарч, жагсаал зохион байгуулж,  иргэний дуу хоолой болно, ард иргэдийн нуруун дээр байгаа ачаагаа ав гэж эрх баригчдыг харааж, хаш­гиран явсан нь ердөө дөрөв­хөн жилийн өмнө. Харин тэр одоо өөрчлөгдсөн. Түүний өөрийнх нь хэлснээр “С.Ган­баа­тар  байхгүй бол манайд бүтэх юм цөөхөн,  бас Засгийн газрын хэрэгжүүлэгч зарим агент­лагуудын эрх ямбыг надад өгчих, тэгвэл би тэм­цээд өгье” гэж хошуу цорвойх, шантаажлах хоёрын дунд ярьдаг бол­сон байна. Монго­лын үйлд­вэрч­ний эвлэл гэж цалин багатай багш, эмч на­рын  тө­лөө дуугарч явснаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агент­лагийн даргаар томи­логдох нь түүнд ашигтай ху­вил­бар гэж тооцоолжээ. Энэ далд хүслээ ч нуусангүй. Ингээд болоогүй ээ, саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа гадаа­дын импортлогчдыг илт дэм­жиж байгаагаа илэр­хийлж, үндэсний үйлдвэр­лэгч­дийг амаар нь шороо үмхүүлэх санаатайгаа ч хэл­жээ. Тэрээр энэ тухайгаа тайлбарлахдаа, 200 сая дол­лараар интервенц хийж хан­шийг тогтвортой барих ёстой” гэжээ. Энэ үгийн утгыг хөө­гөөд үзвэл, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг хүчээр чан­гаруулж улмаар энэ нь экс­порт (үндэсний үйлдвэрлэг­чид)-ийг хохироож импортыг шууд дэмжиж байгаа бодлого юм.  Өөрөөр хэлбэл, өмнөд хөрш болох Хятад улсын  эдийн засгийг өөд нь татах сан­хүүгийн далд тооцоо гэд­гийг мэргэжлийн байгуулла­гууд үзэж, эсэргүүцэж байна. Түүний ийм эх оронч бус, луйврын шинжтэй мэдэгдэл нь олон хүний зэвүүцлийг төрүүлээд зогсохгүй энэ С.Ган­баатар Хятад улсынүйлд­вэрчний эвлэлийн дар­гаар ажиллаад байгаа юм биш гэх хардлагыг төрүүлж бай­на. Ийн хардах эрх байна. Нэг тооцоо хийгээд үзье. Яг одоогийн байдлаар монголын барилга, уул уурхайн салбарт хятад ажилчдын тоо монгол ажилчдынхаас бараг гурав дахин илүү тооцоо байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа эрхэлж буй  “Петро Чайна Дачин Тамсаг”  компани гэхэд БНХАУ-ын 26 компанитай ажиллах хүч авах гэрээ байгуулжээ. Гэрээнд заасны дагуу нэг компаниас доод тал нь 200 ажилтан гэж бодохоор нэг ээлжид 5200 хятад ажилтан  байна. Хам­гийн сүүлд авсан мэдээллээр энэ хавар 160 мянган хятад ажилтан монголд ажиллахаар ээлжээ хүлээж байгаа гэсэн судалгааг мэргэжлийн бай­гуул­лагаас өгсөн. Үнэхээр С.Ганбаатар дарга тэмцэхийг тэгтлээ их хүсээд байгаа юм бол энэ асуудлыг яагаад хөндөхгүй байна вэ. Ха­рин ч цаад утгаараа дэмжээд байгаа юм биш үү. Нөгөө та­лаар түүний хэлсэн бүхэн үнэн, бусдынх нь худал  гэсэн ойлголтыг иргэдэд ойл­гуу­лахыг ихэд хичээх болжээ. Өөрийгөө улстөрч, эдийн засагч гэж үздэг  тэрбээр Монголбанкны үйл ажил­ла­гааг шүүмжлэв. Ингэхдээ, “Зээлийн хүүг бууруулахад би томоохон тэмцэл хийнэ. Мон­голбанктай нэгийгээ үзнэ, энэ банкийг Засгийн газрын мэ­дэлд ортол нь тэмцэхээс ар­гагүй. Мон­голбанк гаднын мөнгө хүү­лэгч­дийн гар хөл болсон. Монголбанк аймшиг­тай том нүгэл хийж байна” гэжээ. Өнгөрсөн хугацаанд Төв банк хоёр удаа бодлогын хүү­гээ нэмсэн. Одоо бодло­гын хүү 13.25 хувьтай байна. Ийнхүү нэмсэн нь инфляцыг буу­руу­лах зорилготой. Ма­найх шиг халамжийн тогтол­цоо­той улс орон инфляцийн хөөрөгдөлд өртөх нь хялбар байдаг. Өө­рөөр хэлбэл, хүн амын 70 хувь нь халамжийн тэтгэлэг, тэтгэмжээр амьдар­даг. Ажил хийх дургүй халам­жийн мөнгө аваад амьдраад бо­лоод байна гэсэн үг. Энэ байдлыг ч төр засгаас бодло­гоор дэмждэг. Өгье, өгье, буцааж авахгүй гээд байхаар ямар ч хүн авъя л гэнэ биз дээ. Халамжийн хавтгай­руул­сан энэ бодлого монголын эдийн засагт халалт үүсгэдэг,  үү­нийг Монголбанк зохицуу­лах  үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу Төв банк ажилласан. Гэтэл С.Ганбаатар үүнийг эсрэгээр ойлгож, хэвлэлээр ташаа мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ, “Төв банкны бод­логын хүү өссөнөөр жижиг, дунд бизнесийн салбарт зээл олдохгүй, хүү нь маш өндөр болсон, зээл зөвхөн уул уур­хай, хэрэглээ орон сууцны салбарт олгож байна” гэсэн. Тэгвэл бодит байдал дээр  2012 оны нэгдүгээр улирлын эцсийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлийн  зээл нь нийт зээлд багагүй хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 1.07  их наяд төгрөгт хүрч өссөн гэдгийг Монгол­банк­наас гаргасан статистикийн судалгаа харуулж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг дотор нь иргэд, аж ахуйн нэгжээр нь ангилан үзвэл ЖДҮ эрхлэх зорилгоор авсан иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны эхний улирлын  байдлаар 587 тэрбум төгрөгт, аж ахуйн нэгжүүдийн зээл  483 тэрбум төгрөгт хүрчээ. Сүүлийн жи­лүү­дэд иргэд зээл авах нь ихэсч үүнийгээ дагаад тухайн айл өрхийн амьжиргаа дээ­шилж байгааг харж болно. Харамсалтай нь, энэ бүхнийг С.Ганбаатар ямар нүдээр хараад, ямар тооцоо бодоод явааг хэлэхэд бэрх. Олон иргэдийн ойлгож бай­гаа­гаар С.Ганбаатар хэвлэ­лийн мэ­дээллийнхний өмнө гарч ирээд юу ч хамаагүй, ямар ч сэдвийг хамаагүй өөртөө ха­маатуулан ярьж, улс төр хийж байгаа нь түүний увай­гүй үйлдлийн нэг. Тэ­рээр ганцхан энэ удаа ч бус өмнө нь багш, эмч нарын цалинг нэмнэ, хувийн хэвш­лийхний цалинг нэмэх ёстой гэж “шоудсан” нь үнэндээ бү­тэл­гүйтсэн шүү дээ. Хэтэвч ним­гэнтэй төрийн албан хаагч­дыг өөрийн улс төрдөө ашигласан болохыг дараа нь ойлгосон тухай хэсэг багш нар хэвлэлээр мэдэгд­сэн удаатай. Багш нар “С.Ган­баатарыг дагаад гүйгээд бай­сан чинь яг үнэн­дээ 60-хан мянган төгрөгийн төлөө л байсан юм билээ. Өөрс­дийн­хөө төлөө гэж бодоод байсан нь эндүүрэл байв. Зөвхөн хэн нэгэн улс төр хийх сонир­холтой хэсэг залуус хэдэн багш, эмч нарын нэр хүндийг нийгэмд ч гэсэн унагасан” гэж хатуухан хэлээд авсныг энд санахад илүүдэхгүй байх. Улстөрч, эдийн засагч, жаг­сагч мэргэжилтэй энэ эрхэм хэзээ болтол иргэдийн тол­гойг эргүүлж, гол дүрд тоглож явах юм бол доо. Аягүй бол энэ бүхнийг уншчихаад миний рейтинг өсч байгаа боло­хоор ингэж байгаа юм гэж хэлж чадах л хүн дээ, Фэнг шүй.

С.Заяа

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж