Шинэ дайны эхлэл: АНУ-ын эсрэг БНХАУ, Пакистан

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Шинэ дайны эхлэл: АНУ-ын эсрэг БНХАУ, Пакистан

Геополитикчидын анхаарал Осама Бен Ладеныг өнгөрөхөөс ч өмнө Пакистан АНУ дээр төвлөрч, тэдний хоорондын дайныг зөгнөн бичицгээдэг байв.  Энэ нь хоосон таамаглал биш байж. Хятадын Батлан хамгаалах яам Пакистан Энэтхэгийн хоорондын зөрчил хамгийн их гардаг Гилгит-Баптистаны (Хойд талаараа Афганистан, Зүүн хойд талаараа БНХАУ-тай хиллдэгПакситаны хамгийн хойд талын муж) уулархаг муж орчимд цэрэг байрлуулах шийд гаргажээ. Хятад Пакистаны энэ хамтын ажилагаа нь шинэ зүйл биш бөгөөд 1970-аад оны үед Пакистаныг цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь туслалцаа үзүүлж байв. Энэ холбоо АНУ-ыг маш их сандаргасан боловч тухайн үед саад хийгээгүй юм. Учир нь, сүйрэл дагуулж мдэх байлаа. Гилгит-Баптистан болон Кашмирт байгаа Хятадын оролцоо нь Дели-Бээжингийн хооронд таагүй харилцаа үүсгэж тэр хэрээр Пакистанд дэмжлэг болж байгаа юм. Торонто дахь Энхтайван ардчиллын дэлхийн төвийн захирал Мумтаз Хан болон барууны шинжээчид “БНХАУ Өмнөд Ази дахь бодлогоо ойрын хугацаанд шинэчлэх гэж байгаагийн илрэл” гэж үзэж байна. Нью Йорк Таймс сонинд хамгийн сүүлд Хятадын ардын чөлөөлөх армийн 7000-11000 цэрэг дээр дурдсан мужуудад байрших болсныг сэтгэл түгшин мэдээлжээ. БНХАУ-ын гол зорилго нь Пакистаны нутгийг дайрсан хонгил гаргах явдал бөгөөд энэ хонгилоор төмөр болон авто зам байгуулж Энэтхэгийн далайг Шинжаантай холбох явдал юм. Энэ том төлөвлөгөөний суурь хэсэг нь Персийн буланд Гвадар боомтыг байгуулах явдал байсан бөгөөд энэ боомт нь цаашлаад Ормузын булан (Оманы буланг Персийн булантай холбож өгдөг стратегийн чухал байрлал бүхий газар оршдог) тай холбогдох ёстой байв. Ази, Европ, Африкийг холбосон худалдааны гол замууд үүний хажуугаар өнгөрдөг тул нэгдүгээрт худалдааны өндөр ач холбогдолтой байв. Энэ боомт БНХАУ-ын шууд хөрөнгө орууллтаар баригдаж 2007 онд, Пакистаны өмнөх Ерөнхийлөгч Первез Мушаррафын засаглалын үед ашиглалтад орсон билээ. Гилгит-Баптистаныг холбосон хурдны авто зам ч баригдаад байна. Ингэснээр БНХАУ-ын зэвсэгт хүчин болон дурын ачаа бараа Шинжаанаас Гвадарт 48 цагийн дотор давхиад очих нөхцөл бүрджээ. Үүнээс гдна тус мужид дэд бүтцийг сайжруулах ажлууд ид явагдаж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд 2000 гаруй хонгил баригдах ёстой гэсэн мэдээлэл бий. Энэ бүс нутаг нь гадаадынхны, тэр тусмаа хэвлэл мэдээллийнхний хувьд хаалттай учир бүтээн байгуулалттын ажлын талаарх мэдэллийн хиймэл дагуулаас авсан зурган дээрээс л ьодруулах гэж хичээж байна. Зургуудаас хархад бүээн байгуулалтын ажиллагаа өргөн хүрээтэй явагдаж байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа юм. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн олон мянган цэргүүд энд төмөр зам барьж байна. Дэлхийн хамгийн өндөрлөг газар байдаг хурдын зам болох Каракорумын олон улсын хурдны замыг өргөтгөх ажлууд эрчимтэй явагдаж байна. Эдгээр нь бүгд БНХАУ-Пакистаныг олон чиглэлээр холбох зорилготой хийгдэж байгаа нь илэрхий.  

БНХАУ болон Пакистаны нийтлэг ашиг сонирхол юунд орших вэ

Хятадын цэргүүд Пакистаны гзар нутаг дээр олноор байрлаж байгаа нь энгийн нэг хэрэг биш гэдэг нь мэдээж. Пакистаны эрх баригчид АНУ-ын цэргийг нутаг дэвсгэртээ байлгахаас татгалзсаар ирсэн хэрнээ яагаад БНХАУ-д ингэж нээлттэй хандах болов. Учир үүнд байж болох юм. АНУ Пакистан харилцаа бага багаар суларсаар байгаа. АНУ тэргүүтэй орнуудын талиб болон бусад алан хядах бүлэглэлтэй хийж байгаа дайн ард иргэдийн дургүйцлийг ихээр хөдгөх болсон гэдэг мэдээлэл Пакистаны тагнуулын албанд ихээр ирэх болсон. АНУ-Пакистаны тагнуулын албдын хооронд сөргөлдөөн гарч, даамжраад байжээ гэдэг нь Осама бен Ладены хэрэг явдлаас харагдлаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Пакистаны Зэвсэгт хүчин эрх баригчдаасаа хамааралгүйгээр бие даасан үйл ажиллагаа явуулахад ч хүрч болзошгүй гэсэн болгоомжлол одоогийн удирдагчдад байна. ЗХУ Афганистаныг авсны дараа Можеедууд гарч ирэн зэвсэгт тэмцэл явуулж байсан. Хожим нь Кашмирыг чөлөөлөхийн төлөө хөдөлгөөн гэж өрнөсөн. Үүнтэй төстэй явдал гархад орйхон байгаа учраас л ингэж байгаад байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, АНУ-аас бушуухан зайгаа барьж, гадаад бодлогоо эргэн харахгүй бол ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрч болзошгүй байна. Энэ тохиолдолд урдаа том дайсантай  (Энэтхэг) Пакистнд холбоотон хэрэг болно. Энэ нь Хятад байх юм. Яагаад заавал Хятадтай нийлэх гэж. Яагаад гэвэл тэдэнд нийтлэг ашиг сонирхол бий. Хоёулаа Энэтхэгтэй газар нутгийн маргаантай байдаг. Энэтхэгийн далай дахь худалдааны замд хангалттай хяналт тавьж чадахгүй байгаа гээд л. БНХАУ-ын хувьд дээр өгүүлсэн худалданы зам бүр ч чухал юм.

БНХАУ, Пакистан-АНУ-ын болзошгүй дайн

Яг одоо болж байгаа үйл явдал дэндүү аюултай байна. Афганистанаас болж хурцдаад байгаа АНУ-Пакистаны харилцаа хоорондын фронт нээхэд хүргэж болзошгүй юм. Энэ тохиолдолд Пакистны холбоотон БНХАУ оролцох нь зайлшгүй юм. Mid East Media Research Institute-ын мэдээлснээр, БНХАУ өнгөрсөн оны аравдугаар сараас Пакитаны хил орчимд цэрэг бөөгнөрүүлж эхэлсэн гэнэ. Пакистан БНХАУ нийлээд АНУ-тай дайтаж эхэлбэл ОХУ барууныхны талд орно гэдгийг ч дэрх институтын шинжээчид хийжээ. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Иванов “ОХУ Афганистанаас олон улсын цэргийг гаргах сонирхолгүй байна” гэсэн мэдэгдлийг хийж байсан билээ. Москва ч энэ үйл явдалд бэлтгэж эхэлсэн бөгөөд Афганистаны цагдаагийн албад болон Пакистаны эсрэг бүлэглэлд цоо шинэ зэвсэг техникийн тусламж үзүүлж эхлээд байна. Үүний дараа Пакистаны урду хэлээр гардаг Roznama Нава-и-Waqt өдөр тутмын сонин “Пакистаны шинэ дайсан-ОХУ” гэсэн гарчигтай нийтлэл хэвлүүлж үүндээ Пакистантай дайсагнагч улсуудын жагсаалтад ОХУ түрэмгийгээр орж ирж байгаа талаар өгүүлсэн байв. Энэ жил л гэхэд Энэтхэгтэй хамтарсан хээрийн сургууль хийсэн. Дайн залшгүй гарч гэмээ нь Кашмир, Афганистан гэсэн хоёр фронтоор дайтна. 2007 оноос АНУ БНХАУ-ын хооронд зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан эхэлсэн. Үүнийхээ ид шидийг үзэх гэж яарахгүй л байгаасай билээ.    

Х.САЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж