
Хятадын цэргүүд Пакистаны гзар нутаг дээр олноор байрлаж байгаа нь энгийн нэг хэрэг биш гэдэг нь мэдээж. Пакистаны эрх баригчид АНУ-ын цэргийг нутаг дэвсгэртээ байлгахаас татгалзсаар ирсэн хэрнээ яагаад БНХАУ-д ингэж нээлттэй хандах болов. Учир үүнд байж болох юм. АНУ Пакистан харилцаа бага багаар суларсаар байгаа. АНУ тэргүүтэй орнуудын талиб болон бусад алан хядах бүлэглэлтэй хийж байгаа дайн ард иргэдийн дургүйцлийг ихээр хөдгөх болсон гэдэг мэдээлэл Пакистаны тагнуулын албанд ихээр ирэх болсон. АНУ-Пакистаны тагнуулын албдын хооронд сөргөлдөөн гарч, даамжраад байжээ гэдэг нь Осама бен Ладены хэрэг явдлаас харагдлаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Пакистаны Зэвсэгт хүчин эрх баригчдаасаа хамааралгүйгээр бие даасан үйл ажиллагаа явуулахад ч хүрч болзошгүй гэсэн болгоомжлол одоогийн удирдагчдад байна. ЗХУ Афганистаныг авсны дараа Можеедууд гарч ирэн зэвсэгт тэмцэл явуулж байсан. Хожим нь Кашмирыг чөлөөлөхийн төлөө хөдөлгөөн гэж өрнөсөн. Үүнтэй төстэй явдал гархад орйхон байгаа учраас л ингэж байгаад байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, АНУ-аас бушуухан зайгаа барьж, гадаад бодлогоо эргэн харахгүй бол ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрч болзошгүй байна. Энэ тохиолдолд урдаа том дайсантай (Энэтхэг) Пакистнд холбоотон хэрэг болно. Энэ нь Хятад байх юм. Яагаад заавал Хятадтай нийлэх гэж. Яагаад гэвэл тэдэнд нийтлэг ашиг сонирхол бий. Хоёулаа Энэтхэгтэй газар нутгийн маргаантай байдаг. Энэтхэгийн далай дахь худалдааны замд хангалттай хяналт тавьж чадахгүй байгаа гээд л. БНХАУ-ын хувьд дээр өгүүлсэн худалданы зам бүр ч чухал юм.
Яг одоо болж байгаа үйл явдал дэндүү аюултай байна. Афганистанаас болж хурцдаад байгаа АНУ-Пакистаны харилцаа хоорондын фронт нээхэд хүргэж болзошгүй юм. Энэ тохиолдолд Пакистны холбоотон БНХАУ оролцох нь зайлшгүй юм. Mid East Media Research Institute-ын мэдээлснээр, БНХАУ өнгөрсөн оны аравдугаар сараас Пакитаны хил орчимд цэрэг бөөгнөрүүлж эхэлсэн гэнэ. Пакистан БНХАУ нийлээд АНУ-тай дайтаж эхэлбэл ОХУ барууныхны талд орно гэдгийг ч дэрх институтын шинжээчид хийжээ. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сергей Иванов “ОХУ Афганистанаас олон улсын цэргийг гаргах сонирхолгүй байна” гэсэн мэдэгдлийг хийж байсан билээ. Москва ч энэ үйл явдалд бэлтгэж эхэлсэн бөгөөд Афганистаны цагдаагийн албад болон Пакистаны эсрэг бүлэглэлд цоо шинэ зэвсэг техникийн тусламж үзүүлж эхлээд байна. Үүний дараа Пакистаны урду хэлээр гардаг Roznama Нава-и-Waqt өдөр тутмын сонин “Пакистаны шинэ дайсан-ОХУ” гэсэн гарчигтай нийтлэл хэвлүүлж үүндээ Пакистантай дайсагнагч улсуудын жагсаалтад ОХУ түрэмгийгээр орж ирж байгаа талаар өгүүлсэн байв. Энэ жил л гэхэд Энэтхэгтэй хамтарсан хээрийн сургууль хийсэн. Дайн залшгүй гарч гэмээ нь Кашмир, Афганистан гэсэн хоёр фронтоор дайтна. 2007 оноос АНУ БНХАУ-ын хооронд зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан эхэлсэн. Үүнийхээ ид шидийг үзэх гэж яарахгүй л байгаасай билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn