Говь-Алтайд хачигт халдвар гарч 13 хүн эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд хачигт халдвар гарч 13 хүн эмнэлэгт хэвтжээ

Говь-Алтай аймгийн ихэнх суманд хачигт халдвар гарчээ. Одоогийн байдлаар тус аймгийн Тонхил, Бугат, Цогт, Есөнбулаг сумаас 30 гаруй хүн хачигт хазуулснаас өндөр халууран, бүх биеэр нь тууралт гарч 13 нь хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Мөн тугал, унага, хурга, ишиг зэрэг төл малууд хачигтан хорогдож байгаа аж. Үүнээс өмнө тус аймгийн  Цогт, Халиун, Цээл, Тонхил, Бугат, Төгрөг, Жаргалан, Шарга зэрэг 15 суманд сүүлийн таван жилд 54 хүн галзуу чоно, нохойд ноцуулсан байдаг ажээ. Харин энэ он гарсаар Тонхил суманд нэг хүн галзуу чононд, Бугат суманд хоёр хүн галзуу нохойд ноцуулж, эмчлүүлсэн бол Бугат сумын төвд ямаа, Тахийн талд азарга галзуурч үхжээ. Мөн Бигэр суманд өнгөрсөн онд 7-11 дүгээр сард 1-4 үхэр боомоор хорогдсон бол энэ оны нэгдүгээр сард нэг үхэр, гуравдугаар сарын 6-нд нэг үхэр мөн л боомоор хорогдсон байна.

Э.Болоржин

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж