Нийтийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Нийтийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газар “Нээлттэй нийгэм Форум”-тай хамтран зохион байгуулж буй “Нийтийн эрх ашгийг шүүхэд хамгаалах нь”  хурал өчигдөр “Их Тэнгэр” цогцолборт  эхэллээ. Энэ хуралд  хууль шүүх болон төрийн байгууллага, ТББ-ууд,  өмгөөлөгчид, хуулийн сургуулийн төлөөлөл оролцож, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон эрх зүйн орчныг сайжруулах талаар санал бодлоо солилцож байна.  Тэд хоёр өдөр үргэлжлэх энэ хэлэлцүүгийн үр дүнд  цаашид нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах үйл ажиллагааг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхэд шаардлагатай холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар тодорхой шийдэл гаргах болно.  Улсын Дээд шүүх, Хүний эрхийн комисс болон нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэсэн туршлагатай ТББ-ын төлөөлөгчид  цаашид нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах эрх зүйн орчин болон холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх тодорхой шийдлийн талаар оролцогчдод саналаа танилцуулав.

Хуралд Харвардын Хуулийн сургуулийн  Хүний эрхийн хөтөлбөрийн захирал Минди Жейн Роүзмен оролцож нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах олон улсын туршлагаас хуваалцаж байна. Мөн Нийтийн эрх ашгийн хуулийн Дэлхийн сүлжээний  Бээжин дэх салбарын захирал Роберт Прехт оролцож сүүлийн жилүүдэд нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах талаар  дэвшил хийж буй БНХАУ-ын туршлагаас танилцуулах юм.

Хурал өнөөдөр үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж