
Монголын залуу эрдэмтдийн холбоо, МҮХАҮТ-аас хамтран “Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх сарын 17-18-нд зохион байгуулахаар болжээ. Хурлын гол зорилго нь улс орны хөгжил дэвшилд залуу эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлж, дэвшилт технологи, инновацийн ололтыг бизнесийн салбарт нэвтрүүлэхэд чиглэх аж. Тиймээс техник- технологи, биологи-хөдөө аж ахуй, геологи, газар зүй, байгалийн ухаан, анагаах ухаан, нийгмийн ухаан зэрэг салбарын залуу эрдэмтэд оролцох юм байна. Бага хуралд оролцохыг хүссэн залуу эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг ирэх сарын 11-ийг хүртэл Залуу эрдэмтдийн холбоонд хүлээж авах ажээ. Ингэхдээ харъяа байгууллагынхаа эрдмийн зөвлөлөөр илтгэл, бүтээлээ хэлэлцүүлсэн протколоо давхар авчирах ёстой юм байна. Ирүүлсэн материалуудад сонгон шалгаруулалт явуулж дээрх зургаан салбараас шалгарсан 36 бүтээлийг хоёрдугаар шатанд буюу эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. Үүнээс салбар тус бүрээс эхний байранд орсон зургаан залуу судлаачийг шалгаруулж МҮХАҮТ-ын нэрэмжит 1.5 сая төгрөгийн эзнээр тодруулах аж.
Б. Ууганбаяр
Эх сурвалж: "Mongolian economy"сэтгүүл