Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан болж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн байна. Хуралдаанаас Г.Алтансүхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад санал болгохоор тогтсон аж. Г.Алтансүх нь одоо Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж буй юм байна.
Г.Дарь