АНАТХ-ын үйл ажиллагаа даваа гаригаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

АНАТХ-ын үйл ажиллагаа даваа гаригаас эхэлнэ

Амлалт нэхэх ард түмний холбоо УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт хүргүүлээд байсан есөн зүйл заалт бүхий шаардлагад хариу авч тохиролцоонд хүрээд байгаа билээ. АНАТХ өлсгөлөнгөө зогсоосноос хойш нэг хэсэг чимээгүй байсан. Гэхдээ өнөөдөр сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн хурал хийнэ гэж байсан боловч дараа долоо хоног хүртэл хойшлуулсан байна. Мөн АНАТХ, 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийн үеэр УИХ-д нэр дэвшигчид сонгогчдод өгч байсан амлалтын талаар цогц үзэсгэлэнг Сүхбаатарын талбай дээр гаргана гэж байсан ч, УИХ-аас байгуулагдсан Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгтэй тохиролцоонд хүрснээс хойш үйл ажиллагаа нь намжаад байсан билээ. Харин ирэх долоо хоногт УИХ-д өргөн барьсан есөн заалт бүхий шаардлагад Ард түмэнд хандаж ямар тохиролцоонд хүрсэн талаар нарийвчлан тайлбарлах,т ирэх долоо хоногийн даваа гаригаас эхэлж нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ээлжлэн сонгуулийн амлалтын талаар үзэсгэлэн нэг дүүрэгт долоо хоногийн хугацаанд гаргахаар болсон байна. Дүүргүүдэд гарч дууссаны дараа нэгдсэн байдлаар Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргах гэнэ. Мөн өлсгөлөн зарлаж байсан Ард түмний холбооны удирдагчид таванзуун сая хүртлэх төгрөг авч өлсгөлөнгөө зогсоосон талаар няцаалт өгөх гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж