ИТХ-ын сонгуульд мөнгөтэй нь дэвшдэг гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

ИТХ-ын сонгуульд мөнгөтэй нь дэвшдэг гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн байр суурь нэлээд зөрүүтэй байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд дандаа мөнгөтэй хөрөнгөтэй нь нэр дэвшдэг, дараа нь хотын удирдлагад шахалт үзүүлдэг. Тийм ч тендэрийг манайд өгсөнгүй гэх шалтгаанаар хотын даргыг огцруулах асуудлыг тавьж ажил хийлгэдэггүй. Ийм зовлонг үзэж байсан хүний хувьд ярьж байна. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай төсөлд тэдэн хувь нь иргэдийн төлөөлөл байна гэсэн заалт оруулах ёстой байсан гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг “УИХ-ын гишүүдийн хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц дээр очсон.  Түүний нэгэн адил Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэцэд очвол очно л биз нээлттэй гэсэн агуулгаар асуудалд хандаж болохгүй. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгууль зургадугаар сарын 28-нд болохоор Үндсэн хууль зөрчдөг, есдүгээр сарын сүүлээр болохоор Үндсэн хуульд нийцдэг гэсэн асуудал байж таарахгүй. Тэр тусмаа дөрвөн жилийн хугацааг зөрчсөн асуудал байхгүй шүү гэж мэдэгдсэн юм. Одоо энэхүү төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж