S&P агентлаг Испанийн зэрэглэлийг дахин буурууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

S&P агентлаг Испанийн зэрэглэлийг дахин буурууллаа

Олон улсын рейтингийн “Standard & Poor’s” агентлаг Испани улсын зээлжих эрхийн “А” зэрэглэлийг шууд хоёр шатаар буруулж “BBB+” болгосон байна. Тус агентлагаас хийсэн судалгаагаар Испанийн эдийн засаг сөрөг үзүүлэлттэй гарсан учир зэрэглэлийг нь буруулахад хүрчээ. Эдийн засгийн байдал нь ч төсөөлж байснаас хамаагүй хурдан буурч байгаа аж. 2011 оны 12 дугаар сард сонгогдсон Испанийн төрийн шинэ тэргүүн 2012 онд төсвийн алдагдалыг буруулна хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч тус улсын төв банкны мэдээллээр ДНБ хоёр улирал дарааллаан буурсан үзүүлэлтэй гарсан байна. Хүндхэн байдалд буй банкны салбартаа анхаарахыг Испанийн Засгийн газарт агентлагийн зүгээс анхааруулжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард “Standard & Poor’s” агентлаг евро бүсийн найман орны зээлжих эрхийг буруулахад Испани улс багтаж байсан билээ.

Э. Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж