Хонконгийн кино урлагийн холбооноос YouTube-д гомдол гаргалаа. Тус сайтад одоогийн байдлаар Хонконгийн хамгийн сүүлийн үеийнхээс өгсүүлээд хуучны 200 киноны 500 гаруй хууль бус бичлэг тавигдсан байгааг тэд мэдэгдэв.
Кино урлагийн холбооноос мэдэгдэж буйгаар YouTube-ийн энэхүү бичлэгүүдээс болж Хонконгийн киноны салбар дор хаяж 308 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа гэнэ. Тодруулбал эдгээр бичлэгүүдийг нийт 40 сая хэрэглэгч үзэж сонирхсон байгаа ажээ. Тиймээс тэд зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс дорвитой арга хэмжээ авахыг дээрх сайтаас шаардав. Энэхүү хууль бус бичлэгүүд кино урлагт хөрөнгө оруулагчдад туйлын сөрөг нөлөө үзүүлж байгаад эмзэглэж буйгаа холбооныхон дурдлаа.