“Ойжуулалт-12” тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Ойжуулалт-12” тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Ойжуулалт-12” тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг МҮЭСТӨ-д зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаа 11.00-16.30 цагийн хооронд болох бөгөөд мод, бут, сөөгний тарьцыг худалдаалахаас гадна хэрхэн тарих  сургалтыг хийх ажээ. Түүнчлэн энэ үеэр Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслөөс нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжид 70 мянган тарьц хандивлах гэнэ.

Дөрөвдүгээр сарын 28-нд болох үзэсгэлэнгийн хуваарийг танилцуулбал,

11-18:00
Үзэсгэлэн худалдаа-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчилна
14:00-16:30  Мод сөөг тарималжуулах тухай технологийн сургалт, үзэсгэлэн, худалдааны шилдгүүдийг шалгаруулах ёслол- Зохион байгуулагчдын бүрэлдэхүүнтэй комисс оролцогчдын үйл ажиллагаатай танилцан шалгаруулна

17:00-17:30  Өргөмжлөл, шагнал гардуулах ёслол

17:30-18:00  Үзэсгэлэнгийн хаалт болох юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж