Хойд Солонгос цөмийн пуужин хөөргөн туршилт хийснээс болж Пхеньяны симфони найрал хөгжмийн АНУ-д хийх гэж байсан тоглолт хойшиллоо. Ирэх сард болох ёстой байсан тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Тоглолтыг зохион байгуулагч “Глобал ресоурс сервис” байгууллагаас “Пуужинг хэд хоногийн өмнө хөөргөсөн. Тиймээс энэ тоглолт цаг хугацааны хувьд арай тохиромжгүй гэж үзсэн” хэмээн мэдэгдлээ. Тэд тохиромжтой цагийг хүлээх гэнэ. Уг нь ирэх сард Хойд Солонгосын хөгжимчид АНУ-ын гурван ч томоохон хотод тоглолт хийх байсан юм. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард Парист тоглолтоо хийн нэлээдгүй дуулиан тарьсан билээ.