“Нээлтэй хаалганы өдөр” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Нээлтэй хаалганы өдөр” үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Засаг  даргын Тамгын газраас  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ энэ сарын 9-ны өдөр Баянгол сумаас эхэлж, Мандал, Жавхлант, Баруунбүрэн, Сант, Сайхан, Орхон, Орхонтуул зэрэг найман сум, Түнхэл, Хэрх, Номгон, Рашаант гэсэн дөрвөн тосгонд ажиллаж, 14.000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг газар дээрээс нь хүргэлээ. Энэхүү арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газар, ЭМГ-ын эмч, мэргэжилтнүүд, Хүүхдийн төлөө төв, ГХБХБГ, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, МХГ, ХХААЖДҮГ, ХХҮ-ний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд оролцсон байна. Хоёр дахь ээлжийн арга хэмжээ энэ сарын 23-ны өдөр Түшиг сумаас эхэлж, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат, Шаамар, Хүдэр сум, Бугант тосгон, Ерөө, Алтанбулаг, Сүхбаатар суманд үргэлжилж, энэ жилийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ өндөрлөнө гэж Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан Р.Бумдарь мэдээллээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж