“Иргэдийн оролцоо-өрхийн хөгжил” зөвлөлгөөн болов

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Иргэдийн оролцоо-өрхийн хөгжил” зөвлөлгөөн болов

Засгийн газраас энэ жилийг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуудан “Хамтдаа хөгжье” уриан дор Нийслэлийн захирагчийн албатай хамтран Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлч аж ахуйн нэгж,иргэдийн төлөөлөгчид “Иргэдийн оролцоо”-өрхийн хөгжил” сэдэвт гуравдугаар зөвлөлгөөнийг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулжээ. Уг зөвлөлгөөнд нийслэлийн есөн дүүрэг, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Дундговь, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ, Булган, ГовьАлтай зэрэг аймгийн 700 гаруй төлөөлөгч оролцсон байна. Мөн мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж хамгаалах чиглэлээр санал, санаачилга дэвшүүлсэн байна. Зөвлөлгөөний үеэр аймгуудийн ХХАА-н брэнд бүтээгдэхүүнннүд, жимс жимсгэнэ, цэцгийн үзэсгэлэн, худалдаа болжээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж