
МАХН-ын дарга Н.Энхбаярыг сэжигтэнээр татаж, цагдан хорих хугацаа өнөөдөр 07.00 цагт дуусгавар болох байсан. Гэвч АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт экс Ерөнхийлөгчийг яллагдагчаар татах хүсэлт тавьсан. Үүний дагуу өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүгчид Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярын өмгөөлөгчдийг байлцуулж, хуралдан түүнийг хоёр сар хорих шийдвэр гаргасан юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН