“Улс төрийн нам байгуулах үндсэн нөхцөл нь тэднийг шашны болон омгийн үзэл баримтлалаар байгуулж болохгүй, мөн гадаадын ямар нэгэн намын салбар болон гаднаас санхүүжүүлэхийг хориглосон явдал болж байна” гэж ШҮҮЗ-ийн гишүүн Мустафа Ланди (Moustapha Landi) тайлбарлав.
Энэ байгууллагын бас нэг төлөөлөгч Фати Бааджа (Fathi Baaja), шинэ хууль нь төвийг сахисан исламистуудын эсрэг биш, харин хэт радикал исламистуудын эсрэг гэдгийг онцлов. Шинэ нам байгуулахад 250 хүн наад зах нь нэгдсэн байх ёстой гэнэ. Энэ нь 1964 оноос хойших анхны туршилтийн хууль боллоо.
Жил гаруйн өмнө Ливид эрх баригчдын эсрэг жагсаал цуглаан эхлэн дараа нь зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Бенгази хотноо сөрөг хүчин ШҮҮЗ байгуулсан ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливийн иргэний дайнд гадаадын цэрэг оролцохыг дэмжсэн билээ. Тэр нь НАТО-д Мауммар Каддафийн 40 жилийн дэглэмийг унагах ажиллагааг агаараас дэмжих боломжийг өгсөн юм. НАТО-гийн ажиллагаа 2011 оны аравдугаар сарын 31-нд өндөрлөжээ.