Уран зохиол судлалын шинэ ном мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Уран зохиол судлалын шинэ ном мэндэллээ

Монгол Улсын гавьяат багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатарын “УРАН ЗОХИОЛ: Онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь хэвлэгдлээ. Номын нээлтийн ажиллагаанд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Шинжлэх ухааны академийн хэл бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор С.Дулам, хэл, бичгийн эрдэмтэд уригдан оролцсон юм. “Толь гэдэг маш хүнд хэцүү, авьяас хөдөлмөр шаарддаг зүйл. Шинжлэх ухааны академийг үндэслэгч Ширэндэвийн 100 жилийн ойтой давхцаж байгаагаар энэхүү бүтээл онцлог. Нэрт эрдэмтэдийн халааг нэр төртэйгөөр залгамжилж байгаа Д.Галбаатарт баяр хүргэж номын цагаан үйлсэд нь амжилтын дээдийг хүсье” гэж хэлсэн юм. Номыг “Шинэ Ази” төв ивээн тэтгэн урд хөршийн нийслэл Бээжин хотод хэвлүүлжээ. “Энэ миний 30 жилийн хөдөлмөр. Өрнийн онол үзнэ гэдэг тухайн хэл дээр нь үзнэ гэсэн үг. Тэр нь 1990 оноос өмнө хөрөнгөтний гэгддэг байсан тул уншиж болдоггүй байсан. Үндсэндээ үүнийг 1990-ээд оноос хойш, ардчилсан нийгэм байгуулж эхэлсэн үеэс эхлэн манай оюутнууд харж, ойлгож, их бага ямар нэг хэмжээгээр ойлгож ирсэн. Харин энэ бүтээл маань онолын хувьд нэг шат ахисан болов уу гэж бодож байна” хэмээн номын зохиолч доктор, профессор Д.Галбаатар ярьсан юм. Дашрамд дурьдахад энэ жил Монголы Улсын их сургуулийн 70 жил, хэл бичгийн хүрээлэнгий 40 жилийн ой тохиож байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж