
Үзүүлэх сургалтад “Тамбов цэргийн химичид” ТББ, ОБЕГ-ын аврах анги оролцох гэнэ. Энэ үеэр химийн хорт бодисыг илрүүлэх багаж хэрэгсэл болон дээж авах үе шатыг танилцуулах, хорт бодис алдагдсан тохиолдолд авах арга хэмжээ буюу нүүлгэн шилжүүлэлт хийх, анхны тусламж үзүүлэх, хязгаарлалтын бүсийг тогтоох талаар сургалт хийх юм байна. Ингэхдээ асуулт хариултын журмаар санал, туршлага солилцох бөгөөд Байгаль орчны болон Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн улсын байцаагчдад гэрчилгээ гардуулах ажээ.
У.БОЛОР