300 тэрбум төгрөгийн бондын талаар лавлалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

300 тэрбум төгрөгийн бондын талаар лавлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын эдийн
засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонсов.

Хуульд зааснаар УИХ-ын сонгууль болохоос 60 хоногийн өмнө чуулганаар
Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаар мэдээлэл
сонсдог аж. Гэвч уг асуудлыг танилцуулж байхад Засгийн газрын гишүүд
хангалтгүй байснаас болж хойшлуулахаас өөр аргагүй болов.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг "Ноос, ноолуурын салбарыг дэмжих
зорилгоор өнгөрсөн жил УИХ-аас 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан.
Хэрэгжилт ямар шатанд явааг сонирхох хэрэгтэй байна" гэсэн юм.

Харин Сангийн сайд Д.Хаянхярваа "Ноос, ноолуурын салбарыг дэмжих
зорилгоор 286.3 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яам хариулт өгөх ёстой" хэмээв.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж