![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/1/21a61339de6f72be/2582069dd08bcc4ebig.jpg)
Өнөөдөр Тайюанийн дэвжээнд гарч барилдах Монголын тамирчдын сугалааг танилцуулъя.
55 кг-ын жинд 23 бөх барилдаж байгаагаас ОУХМ Т.Даваахуяг нэгдүгээр тойрогт Азербайжаны бөх Яшар Алиевтэй таарчээ. Түүнийг ялбал хоёрдугаар тойрогт Филиппиний бөх Албин Лобрегуто болон Германы бөх Христоф Евалд нарын аль ялсантай нь хүч үзнэ.
60 кг-ын жинд 27 бөх барилдаж байгаагаас Спортын мастер Б.Баянмөнх нэгдүгээр тойрогт Узбекистаны бөх Бахрам Ерматовтой сугалаа таарчээ. Эхний учраагаа ялбал дараагийн тойрогт БНАСАУ-ын бөх Жонг Мун Ри болон Английн бөх Олександр Мадарчук нарын аль ялсантай нь барилдана.
66 кг-ын жинд 26 бөх зодоглож байгаагаас Спортын мастер Б.Мянганбаяр нэгдүгээр тойрогт Гвиней-Биссау улсын бөх Квантина Индипетэй таарч, түүнийг хожвол дараагийн тойрогт Туркийн бөх Гор Якир болон Израйлийн бөх Юрий Поляк нарын аль ялсантай нь хүч үзэх юм.
74 кг-ын жинд 19 бөх барилдаж байгаагаас ОУХМ П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Вьетнамын бөх Тат Дү Кантай учраа таарчээ. Түүнийг ялбал хятадын бөх Чонгуа Занг болон польшийн бөх Кристиан Борзозовски нарын хэн ялсантай нь хүч үзнэ.
84 кг-ын жинд 19 бөх өрсөлдөж байгаагаас ОУХМ П.Өсөхбаатар нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы бөх Ацуши Мацумототой таарчээ. Түүнийг ялбал удаахь тойрогт Болгарын бөх, дэлхийн аварга Михаил Петров Ганев болон Польшийн Радослав Марченкевич нарын аль ялсантай нь хүч үзнэ.
96 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байгаагаас ОУХМ Ч.Ганзориг нэгдүгээр тойрогт ВЬенесуэлийн бөх Лутис Филипп Вивинес Урбанежатай таарч, түүнийг ялбал дараагийн тойрогт Хятадын бөх Юнбилиже Ву болон Унгарын бөх Гиржиле Сандор Кисс нарын аль ялсантай таарна.