“Шилмэл загвар” Гранпри шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Шилмэл загвар” Гранпри шагнал хүртлээ

ОХУ-ын Москва хотноо дөрөвдүгээр сарын 14-17-ны өдөр “Этно-Эрато” дээд зэрэглэлийн үндэсний маягийн хувцасны шилдэг загвар шалгаруулах олон улсын тэмцээн боллоо.

Энэхүү олон улсын уралдаан нь жил бүр тогтмол зохион байгуулагддаг бөгөөд “Шилмэл загварын ордон” тав  дахь удаагаа оролцлоо. Энэ  жилийн уралдаанд 20-иод  орны дизайнеруудын 400 гаруй бүтээл өрсөлдсөнөөс “Шилмэл загварын ордон”-ы дизайнер Н.Батзаяагийн урласан үндэсний хувцасны “Элсний хээ” коллекц тэргүүн байр эзэлж, Гранпри шагнал “Алтан зүү”-ээр шагнагдлаа. 

Энэхүү уралдаанд  “Шилмэл загварын ордон” нь урьд жилүүдэд амжилттай оролцон тэргүүн байруудын шагнал хүртэж байсан ба өмнөх шагналуудаа  бататган хоёр дахь удаагаа ийнхүү “Алтан зүү” гранпри шагналын эзэд боллоо.

Г.Даша
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж