
Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэвийн хувьд “Боломж” гэсэн сэдвийг онцолж өнгөрсөн хугацаанд бидний олж болох байсан хийгээд алдагдсан боломжийг дурдаж цаашид боловсрол, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн хувьд Төв аймгийнханд ямар боломжууд хэрэгтэй байгааг онцлохын зэрэгцээ төрийн зүгээс ямар боломжийг бий болговол иргэд нь орон нутагтаа сайхан амьдарч болохыг онцолсон нь нутгийн иргэдийн сонирхлыг татаж байлаа. Тэрээр хувь хүн хийгээд өрх гэр , орон нутгийн хөгжлийг “Боломж”-оор хангахыг онцолсон юм. Үнэндээ ч Улаанбаатар хотоос 45 км зайтай мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц хөгжсөн зах зээлтэйгээ хамгийн ойрхон тус аймгийн хувьд боломжуудаар дүүрэн хэдий ч харамсалтай нь сэтгэл муутай удирдлагуудаас болж дагуул хот гэгдтэлээ хоцорчээ. Бусад аймагтай жишихэд үзүүлэлтээрээ эхний 5-д ордог ч бодит боломжуудтай харьцуулан үзэхэд дэндүү чамлалттай үзүүлэлт гэдгийг орон нутгийнгхан өгүүлж байлаа.
Төв аймгийн хөгжил, хүн ардынх нь орон нутагтаа сайхан амьдрах боломж нарцуудыг бага хэмжээнд боловч тодорхойлж чадсанаараа онцлог байсан. Харин одоо үүнийг ажил хэрэг болгож жинхэнэ утгаар нь боломжийг бодит болгох цаг л үлдээд байна.
/Төв аймаг/