Төрийн удирдах албан хаагчдыг шинээр томилжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Төрийн удирдах албан хаагчдыг шинээр томилжээ

Дундговь аймагт төрийн удирдах албан хаагчид шинээр томилогджээ. Тодруулбал, аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг өөрчилж Б.Үнэнцэцэгийг томилсон байна. Б.Үнэнцэцэг өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагад эрүүл мэнд, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга зэрэг ажлыг 20 шахам жил хийсэн туршлагатай нэгэн ажээ. Мөн тус аймгийн Аудитын газрын Ерөнхий аудитор өөр ажилд шилжсэн тул түүний оронд Б.Долгорсүрэнг Ерөнхий аудитороор томилжээ. Тэрбээр сүүлийн арваад жил нийслэлийн аудитын газарт шат дараалан дэвшин ажилласан туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч  юм байна. Мөн Засаг даргын Тамгын газрын даргаар Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн О.Чулуунбатыг томилжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар Х. Жаргал томилогдон ажиллаж  байна хэмээн мэдээллээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж