“Фүкүшимагийн осол энэ талын сүүлчийнх нь болоосой гэж би хүсч байна. Эс тэгвээс Японы төгсгөл ирнэ” гэж бас нэг өлсгөлөн зарлагч ярьж байна.
“Оои” АЦС нь Фукуи мужид байдаг. Японы хоёр дахь том хот Осака хотоос зуугаад км-ын зайтай. Засгийн газраас хэд хэдэн удаагийн стресс-тест явуулан дүгнэлтээ гаргасны дараа уг станцын хоёр тогоог ажиллуулахаар шийдвэр гаргасан байв. Харин орон нутгийн захиргаа үүний эсрэг байгаа юм.
Тору Хашимото, Осака хотын захирагч: Цөмийн аюулгүй байдлын комисс энэ станцын хоёр тогоо хэр найдвартай вэ гэдэгт яг таг хариугүй сууж байна. Учир нь энэ хоёр тогоо одоо ажиллаагүй байгаа. Тэгэхлээр албан тушаалтнууд аюултай юу гэдэгт хариулт өгч чадахгүй гэж мэдэгдэв.
Өнөөдөр Японы цөмийн 54 тогооны зөвхөн нэг нь л ажиллаж байна. Гэхдээ түүнийг тавдугаар сарын эхээр ээлжит засвар үйлчилгээ хийх учраас зогсоох юм. Фүкүшимагийн ослын дараа ажиллагааг нь зогсоосон ганц ч цөмийн тогоо дахин ашиглагдаагүй байгаа. Атомын станцуудыг дахин ашиглаж эхлэх нь тус оронд эрчим хүч дутагдалтайгаас үүдэн гарч байна.