Түүхэндээ хамгийн чанга төсвийг Испани хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Түүхэндээ хамгийн чанга төсвийг Испани хэрэгжүүлнэ

“Манай орон өнөөдөр маш эмзэг байдалд байна” хэмээн Испанийн Сангийн сайд Кристобаль Монторо депутатуудын өмнө хэлсэн үгээ эхлэв. Тэрээр хууль тогтоогч нарт 2012 оны төсвийн төслийг танилцуулжээ.

Испанийн ардчиллын түүхэнд энэ нь хамгийн чанга хатуу төсөв болж байна. Энэ төслөөр одоо ДНБ-ий 8,5 хувь хүрээд байгаа төсвийн алдагдлыг оны эцэс гэхэд 5,3 хувь хүртэл буулгах зорилт тавьсан байв. Төсвийн алдагдлыг 2013 онд гурван хувьтай болгосон байна. Нийтдээ 27 тэрбум еврогийн хэмнэлт гаргахаар шийдсэн байлаа.

“Байдал ноцтой хүнд байна. Яагаад энэ хүнд байдлаас гарах алхам хийж буйгааЗасгийн газар бүрэн ухаарч байгаа” гэж ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдлээ. Санал болгож буй арга хэмжээг хэрэгжүүлэх нь амар биш. Одоо Испанийн эдийн засаг хоёр улирал дараалан уналттай, ажилгүйдлын төвшин 23 хувьтай байна.

Төсвийн алдагдлыг буулгах Испанийн чадварын талаарх эргэлзээ нь санхүүгийн зах зээлд нөлөөлж байна. Үүний улмаас улсын үнэт цаасны хүүгийн хүүг санхүүгийн зах зээлд өсгөн өрийн хэмжээг буулгахад  саад болж байгаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж