Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодын энэ орон гадаадын ажиглагчдыг оруулахгүй байгаа тухай мэдээ ирж байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах хүчний асуудал хариуцсан орлогч Эрве Ладсус ажиглагчдын нэг гишүүнийг нутагтаа оруулаагүй гэжээ.
Кофи Аннан өөрийн зүгээс Сирийн байдлыг хүлээн авах аргагүй гэж нэрлээд Засгийн газар ба сөрөг хүчний төлөөлөгч нарт хандан НҮБ-тэй хамтран ажиллахыг уриалжээ. “Ажиглагчид суурингаас гарангуут довтолгоон сэргэж байгаа” тухай мэдээлэлд ихээхэн түгшиж буйгаа тэр хэлэв.
Дашрамд дурьдахад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өмнө нь 300 ажиглагч нараа Сирид илгээхийг дэмжсэн байлаа. Одоо тус оронд тэдний хэсэг ирсэн бөгөөд цэргийн зэвсэггүй 30 мэргэжилтнүүд ажиглагчдын баазыг бэлтгэж байна.
Сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөө нь амжилт олохгүй бол түүнээс хэн ч ашиг олохгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Сири одоо “салаа замын уулзварт байна” гэж тэр хэлжээ. Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр АНУ өнөөгийн Сирийн эрх баригчдын эсрэг нэмэлт арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа ажээ.