Америкчууд дахин худалдан авахдаа бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Америкчууд дахин худалдан авахдаа бэлэн байна

Үл хөдлөх хөрөнгө ба автын аж үйлдвэрийн зах зээлийн гол үзүүлэлтүүд нь Америкийн эдийн засаг сэргэж буйг харуулж байна. Дөнгөж сая нийтлэгдсэн статистикийн шинэчлэгдсэн мэдээгээр шинэ байр байшингийн худалдаа нь шинжээчдийн хэлээлтээс илүүтэй байв. Нийт Америкийн ДНБ-ий 70 хувийг бүрдүүлдэг хэрэглээний эрэлт сэргэж байна гэж шинжээчид дүгнэв. Автын үйлдвэрлэгч нар ч салбарын ажиллагаа сайжирсныг мэдээлж байна. Америкийн үндсэн маркийн машины худалдаа гуравдугаар сард нэлээд өсчээ.

Шинэ байр байшингийн худалдаа гуравдугаар сард жилийн үзүүлэлтээр 319 мянгад хүрсэн байна. Өмнөх сард нь 313 мянга гэсэн тоо байсан юм. Өсөлтийн гол хүчин зүйлд хөдөлмөрийн зах зээлийн нааштай статистик, хэрэглэгчдийн маргаашдаа итгэсэн итгэлийг хэлж болно. Энэ итгэлийн үзүүлэлт нь америкчуудад урт хугацааны худалдаа хийх боломжийг гаргаж байна. Хоёр дахь гол үзүүлэлт нь үл хөдлөх хөрөнгийн зээлийн багаслаа. Гэхдээ зээлдэгч нарт тавих шаардлага нь өссөн байгаа.

Сануулахад, “үл хөдлөх хөрөнгийн  хөөсөнцөр” найдваргүй зээлдэгч нарт олгосон хямд зээлийн улмаас олон жилийн турш бүрэлдээд тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал авчирсанаас дэлхийн санхүүгийн хямрал эхэлсэн байв. Эдийн засгийн өсөлт 2008 онд зогсч, ажилгүйдэл нэмэгдсэнээс зээлдэгчид зээлээ төлж чадахаа больсон билээ. Standard&Poor`s  агентлагийн тоолсон үл хөдлөх хөрөнгийн үнийн индексийн дагуу хоёрдугаар сарын үнийн бууралт өмнөх жилийнхээс бага (3,5%) гарчээ.

Гуравдугаар сард Америкийн ажилгүйдлийн төвшин өмнөх оны есдүгээр сард есөн хувь байснаа 8,2 хувь хүртэл буурчээ. Хагас жилийн дотор ажилтай хүмүүсийн тоо 1,13 саяар нэмэгдсэн байв. “Худалдан авалт эдийн зэсгийн нааштай өөрчлөлтийн хүлээлттэй хамт нэмэгдэж байна. Эцсийн дүнд хойш тавигдсан эрэлт хэрэгжиж эхэллээ” хэмээн Ellie Mae Inc-ийн шинжээч Жонатан Корр онцлов.

Урт хугацааны наймааны өсөлт автын үйлдвэрлэлд орж ирэв. Жилийн дүнгээр гуравдугаар сард худалдааны 12 хувийн өсөлт гарсан гэж General Motors мэдээлэв. Энэ жилд 14,5 сая машин худалдагдана гэж дүгнэж байгаа ба өнгөрсөн онд америкчууд 13,1 сая машин авсан байлаа. Худалдан авалт нь таван хувиар өссөнийг Ford бас мэдээлжээ. 

Үл хөдлөх хөрөнгө ба машины наймаа нь уламжлалын дагуу эдийн засгийн сэргэлтийн гол үзүүлэлт болдог. Тийм хөрөнгөтэй болох нь худалдан авагчдад итгэл, урам авчирдаг ажээ. 2012 онд АНУ-ын ДНБ-ний өсөлт  эдийн засгийн үндсэн салбаруудад нааштай хандлага хадгалж, 2,3-2,4 хувь болно гэсэн хүлээлт байгаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж