Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид энэ жил гоцлол дууны ангийн 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. 60 насны ойн хүрээнд дуурийн дуучид өнөөдөр, маргааш хоёр өдөр гала тоглолт хийх юм. Өнөөдөр “Viva l’opera” тоглолт 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох юм. Энэ өдөр энэ цагийн залуу дуурийн дуучид дэлхийн сонгодог дуурийн ари, романсыг тайзнаа эгшиглүүлнэ ээ. Мэдээж тоглолт улаан хивсний ёслолоор эхэлнэ. Ахмад уран бүтээлчид, үе үеийн шилдэг гоцлол дуучид харин үзэгчдийн эгнээнээс залуу үеийнхнийхээ тоглолтыг тухлан сууж, үзэх юм.
Харин маргааш буюу энэ сарын 28-нд жинхэнэ “акулууд” гэж нэрлэгдээд буй шилдэг дуурийн дуучдын тоглолт болох юм.
М.ДӨЛ