Холливудын алдарт жүжигчин Том Крузын эхнэр Кэти Холмсыг хөл хүнд болж, зургаан настай Сури охиндоо дүү төрүүлж өгөх гэж байгаа талаар “Star” сэтгүүл мэдээлжээ. Гэвч жүжигчин бүсгүй үүнийг худал мэдээлэл хэмээн үгүйсгэж байгаа гэнэ. Тэдний хэвлэлийн төлөөлөгч “Кэти Холмсыг бие давхар болсон гэдэг мэдээлэл худлаа. “Star” сэтгүүл өнгөрсөн жил ч бас түүнийг Том Крузтай хуучных шигээ байхаа больж, хар тамхи татах болсон гэх худлаа мэдээлэл цацаж, шүүхэд ялагдаж байсан” хэмээжээ. Кэти Холмс өнгөрсөн онд өөрийг нь хар тамхинд орсон гэж бичсэн “Star” сэтгүүлийг шүүхэд өгч, 50 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Шүүхийн шийдвэр Кэтигийн талд гарсан ч “Star” сэтгүүл нэр төрийг нь гутаасны төлөө түүнд хэдий хэмжээний мөнгө төлсөн нь тодорхойгүй үлдсэн юм.
Н.ЭНХ