
Хоёр уран бүтээлч амьдралын гол дүрийг өөр, өөрийн арга барилаар, шинэлэг арга ажиллагаа ашиглан, дүрслэн илэрхийлсэн байна. Н.Сүхбүрэн, Х.Энхномин нар Дүрслэх урлагийн дээд сургуулийн төгссөнөөс хойш 6-7 жил бие даан уран бүтээлээ туурвин, хамтарсан 2-3 үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгосон бөгөөд дотоодын болон олон улсын үзэсгэлэн, уралдаануудад идэвхтэй, амжилттай оролцсоор ирсэн залуу уран бүтээлчид юм. Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэхийг сануулья.
М.УРИН