Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар нойтон цас орж, салхи баруун хойноос секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан
байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурна шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нойтон цас, зарим газраар их цас, өдөртөө нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар шөнөдөө секундэд 16-18 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж