Хар шоколад зүрхэнд сайн

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Хар шоколад зүрхэнд сайн

Хар шоколад иддэг хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ багасч, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл багасдаг талаар АНУ-ын Сан-Диего Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулсан байна. Хар шоколаданд байдаг флаванол гэдэг бодис нь антиоксидант агуулдаг бөгөөд үрэвслийн шинжийг багасгадаг гэнэ. Өмнө нь хийж байсан судалгаагаар флаванол бодис нь зүрх судасны өвчлөлийг бууруулдгийг баталж байсан юм. Түүнчлэн хар шоколад идсэнээр хүний биед хэрэгтэй холестерин бий болдог ажээ. Харин цагаан шоколад нь какоаны найрлагагүй байдаг ажээ. Гэхдээ хар шоколадыг их хэмжээгээр идэх нь мөн сөрөг нөлөө үзүүлдгийг эрдэмтэд анхааруулсан байна. Учир нь хар шоколад нь ханасан өөх тос болон өндөр калоритэй юм. АНУ-д хийсэн судалгаагаар дундаж орлоготой америк иргэн жилд 4,5 кг шоколад иддэг гэнэ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж