Мэргэжлийн рингнээ 42 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан гэсэн сүрдэм үзүүлэлттэй АНУ-ын тамирчин Флойд Мейвейзер тавдугаар сарын 5-нд дахин рингэнд гарна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь WBA холбооны дунд жингийн аваргын бүсийг эзэмшигч Пуэрто-Рикогийн залуу тулаанч Мигел Котто байх юм. Коттогийн хувьд 39 тулаан хийж, 37-д нь ялалт байгуулсан бөгөөд үүнийхээ 30-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байжээ. Иймээс Флойд Мейвейзер түүний эсрэг хийх тулаанд нэлээд эртнээс бэлтгэж эхэлсэн байна. Тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзсан бөгөөд гайхамшигтай хурдтай, хамгаалалт сайтай залуугийн эсрэг тулах болсондоо баяртай байгаагаа хэлсэн байна. Одоогоор Мейвейзер 69.8 кг жинтэй байгаа бөгөөд Коттотой өрсөлдөхөд биеийн жин бэлэн болсон байна. Тэрбээр хамгийн сүүлд 2007 онд Оскар де ла Хояатай хийсэн тулааны үеэр ийм жинтэй байсан бөгөөд энэ удаад 10 гаруй кг хаяжээ. Хоёр тамирчины тулаан тавдугаар сарын 5-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод байрлах “MGM grand” цогцолборт болох юм.
Ф.Мейвейзер Мигел Коттотой тулалдана
АНУ-ын нэрт тулаанч Флойд Мейвейзер ялагдалгүй цувралаа үргэлжлүүлэх зорилготой бэлтгэлээ хийж байна. Тэрбээр ирэх долоо хоногт Пуэрто-Рикогийн залуу боксчин Мигэл Коттотой тулна.
Score Studio