“Бизнесийн хөгжлийн боломж” арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

“Бизнесийн хөгжлийн боломж” арга хэмжээ болно

Монголын бизнес эрхлэгч байгууллагуудын чадавхи, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төрөөс баримталж буй бодлого, ажил хэргийг уялдуулах зорилгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “JCI Монгол” байгууллага, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран  маргааш “Бизнесийн хөгжлийн боломж” арга хэмжээг МҮХАҮТ-д 10.00-18.00  цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр МҮХАҮТ-ын алба хэлтсийн үйл ажиллагаа ба танхимтай танилцах аялал, гишүүн байгууллагуудыг элсүүлэх арга хэмжээ болон   “JCI Монгол” байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох юм байна. Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрийн газар 2009-2011 онд хийсэн ажлаа тайлагнаж, асуулт хариулт бүхий хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж