Манила хот Boysen KNOxOUT агаар цэвэршүүлэгч будгийг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү будаг нь агаараас азотын ислийг шүүж авдаг гэнэ. Будганд агуулагдсан химийн бодис нь нарны гэрэлтэй нэгдэн урвалд орох явцдаа ууршилт үүсгэж, азотын ислийг ойролцоогоор 20 хувийн хурдтайгаар шингээн авдаг аж. Тус хотынхон Boysen KNOxOUT будгаар хамгийн их утаатай газруудынхаа ойролцоох байгууламжуудыг чимэглэн будсан байна. Тухайлбал, Манила хотын хам гийн том хурдны замын хажуугийн ханыг уг будгаар гоёжээ.
Boysen KNOxOUT-г гаргаж ирсэн эрдэмтдийн хэлснээр ийм будгаар будсан 0.09 ам метр талбай бүхий хана нас бие гүйцсэн нэг модтой ижил хэмжээний бохир агаарыг цэвэршүүлдэг байна. Одоогоор Манила хотынхон 1022 ам метр талбайг будчихаад байгаа гэнэ. Ингэснээр 11 мянган мод тарьсантай ижил хэмжээний үр дүн гарч, агаар нь төдий чи нээ цэвэршинэ хэмээн үзэж байна.