
Нэр бүхий гишүүд хуулийн төсөлдөө нэрийн нэг жагсаалтын эхний 30-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн тойргоос, 15-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор тусгажээ. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх, сонгуульд мөнгө амлахыг хориглох зэрэг олон асуудлыг зохицуулахаар төсөлд тусгасан байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.