Сонгуулийн зардлыг 16.8 тэрбумаар баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Сонгуулийн зардлыг 16.8 тэрбумаар баталлаа

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд,  гишүүдийн 75.4 хувийн саналаар
баталлаа. Тогтоолын хүрээнд 2012 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах
зардал 16.8 тэрбум төгрөгөөр батлагдаж байна. Үүнээс 300 сая төгрөгийг
гадаадад суугаа монгол иргэдээс санал авахад зарцуулахаар тусгасан аж.
Мөн улсын хэмжээнд 1950 хэсгийн хороо байгуулагдана, түүнд зарцуулагдах
хөрөнгө ч энэхүү зардал дотор багтаж буй юм. Хөрөнгийг улсын төсвөөс
гаргах бөгөөд энэхүү тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжихээр болж
байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж