Энэ
оны эхний улиралд АНУ-ын электроникийн гигант Apple компанийн ашиг 11,6
тэрбум ам.доллараар хэмжигдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Өнгөрсөн оны
эхний гурван сартай харьцуулахад Apple компанийн ашиг 94 хувиар өссөн
гэсэн тооцоо гарсан байна. Тус компани дэлхийн санхүүгийн зах зээл дэх
өөрийн компанийн тайлангаа лхагва гаригт нийтэлсэн юм. Ашиг ингэж ихээр
өссөн нь компанийн хувьцааны үнэ өссөнтэй болон Хятад улсын зах зээлд
iPhone ухаалаг гар утасны худалдааг өргөжүүлсэнтэй холбоотой гэж тайланд
бичсэн байна. Энэ оны эхний гурван сард 35,1 сая ширхэг iPhone утас
Хятадын зах зээлд худалдаалагджээ. Түүнчлэн Apple компанийн дансанд
хөрвөх чөлөөт валютын хэмжээ 110 тэрбум ам.долларт хүрсэн гэж эдийн
засагчид онцолсон байна.

Н.ТУНГАЛАГ